Nekosubs (猫サブソ) - Хадмал орчуулгын баг
Image 12 / 12

Kaifuku Jutsushi no Yarinaoshi
(回復術士のやり直し)

17+ 12 анги

Кэяарү гэх хүү 16 насны төрсөн өдрөөрөө "Анагаагч Баатар" хэмээн цол хүртэнэ. Гэвч чадвараасаа болон бусдын хараан дор ашиглуулна. Анагаах чадвар нь бусад бүхий л чадваруудаас хамгийн хүчтэй гэдгийг мэдсэн ч хэтэрхий хожимдсон байв. Тиймээс Кэяарү дөрвөн жилийн өмнөх рүү буцан дахин шинээр эхэлж өшөөгөөө авахаар шийднэ.


Image 24 / 24

Tate no Yuusha no Nariagari
(盾の勇者の成り上がり)

13+ 24 анги

Дайн дажин, эзлэн түрэмгийллээр дүүрэн Мелромарк хэмээх хаант улсад нэгэн домог байдаг: "Илд, жад, нум сум, бамбай агссан дөрвөн баатар гарч ирснээр энэхүү эзэнт улс аврагдана" гэлцдэг. Ертөнцийн хүч чадлыг тэнцвэржүүлэхийн тулд эдгээр 4 баатрыг орчин үеийн Япон улсаас дуудаж ирүүлдэг бөгөөд отакү Наофүми Иватани нь "Бамбайт Баатар" хэмээх нэр хүндтэй цолыг хүртдэг. Гэсэн ч...


Онцлох уран бүтээлчид: Шүн Огүри болон UA

2 жилийн өмнө


Долоо хоног бүрийн Ням гараг бүр хүргэх НэкоТоймтой хамт "Онцлох уран бүтээлчид" буланг хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн онцлох уран бүтээлчид хэн бол?

Онцлох уран бүтээлч #1: Шүн Огүри (Жүжигчин)

  1. 1982 оны 12 сарын 26-нд төрсөн. Одоо 36-н настай.

  2. 184 см өндөр.

  3. Тэрээр жүжигчин, дуу оруулагч болон кино найруулагч мэргэжилтэй.

  4. 2012 оны 3 сарын 14-нд модель Юү Яамадатай гэрлэсэн.

  5. Тэд 2014 он болон 2017 онд төрсөн хоёр хүүхэдтэй.

  6. 1995 онд гарсан телевизын “Хачидай Шогүн Ёошимүнэ” гэх драмаар 13 настайдаа анхны жүжигчний карераа эхлүүлсэн.

  7. 1995 оноос хойш 2019 оны хооронд нийт 74 драмд дүр бүтээсэн.

  8. 1999-2019 оны хооронд нийт 42 бүрэн хэмжээний кинонд тоглосон.

  9. 2005 оноос хойш 14 анимэ дүрд дуу оруулсан.

  10. Хамгийн сүүлд 2018 онд гарсан Yo-kai Watch: Forever Friends  гэх бүрэн хэмжээний 1 ангит анимэнд Шиэн гэх дүрд дуу оруулсан

  1. Тэрээр 2 ном болон 2 эссэ гаргаж байсан.

Ном:

  • Dōkyū sei: Aoi no Foto Essei Series -Personart-(2005 оны 3 сарын 5-нд)
  • Oguri Shun First Stage(2006 оны 9 сарын 27-нд)

Эссэ:

  • I love movie,You love movie? in Shukan Zipper
  • Oguri Shunpo Danyū Kurabu
  1. 2007 онд Ogguri Nippon Broadcasting System-ийн "All Night Nippon" радио нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж эхлэсэн бөгөөд 2010 оноос хойш "Oguri Shun no All Night Nippon" хэмээх радио нэвтрүүлгийн хөтөчөөр ажиллаж байна.

  2. 2018 оны 11-р сард Огури нь Godzilla vs. Kong-д тоглосон бөгөөд Холливудын анхны дэбютээ хийжээ. Энэ кино 2020 оны тавдугаар сард гарах болно.

  3. Найруулсан анхны том хэмжээний кино нь Surely Someday нэртэй кино байсан бөгөөд 2010 оны 7-р сарын 17-нд Япон улсын хэмжээнд гарсан юм.

  4. 2007 онооё 2018 оны хооронд нийт 19 удаа нэр дэвшсэн ба түүнээс 14 шагналыг нь өөрын болгож чадсан.

 

Онцлох уран бүтээлч #2: Каори Хасэгава (Дуучин)

  1. Тайзны нэр: UA

  2. 1972 оны 3 сарын 11-нд төрсөн. (одоо 46 настай)

  3. Дуучин, үг зохиогч, продусер, жүжигчин мэргэжилтэй.

  4. 1996 онд Жүн Мүракамитай гэрлэсэн ч 2006 онд салсан. 2008 онд Бишү Хасэгаватай ханилж овгийг нь авсан.

  5. 4 хүүхэдтэй.

  6. Поп, жазз, электроник, уламжлалт бус рок, ардын хэм маягаар уран бүтээлээ туурвидаг.

  7. 1994 оноос олонд танигдаж эхлэсэн.

  8. 1996 оны 6-р сард гаргасан Жонецү гэх цомог гарсан бөгөөд түүний нэр хүнд өссөн.

  9. Тэр оны 10 сард “11” гэх албум гаргасан ба 900,000 хувь зарагдсан.

  10. 2002 онд жүжигчнээр ажиллаж эхлэсэн ба 3-н бүрэн хэмжээний кинонд тоглож 2 жижиг бүтээлд дүрээ мөнхөлсөн.

  11. Тэр жилдээ Мизү но Онна гэх киногоор Thessaloniki Film Festival-ын гол шагналыг хүртсэн.

  12. Тэр үнэхээр этгээд хоолойтой бөгөөд нарийн элемэнтүүд болон нугалаасуудыг сайн хийж чаддаг.

Заавал сонсох дуу:
https://www.youtube.com/watch?v=4s-I7rLrZPE

Бэлтгэсэн: Mari

Хянасан: Kana