Nekosubs (猫サブソ) - Хадмал орчуулгын баг
Image 12 / 12

Kaifuku Jutsushi no Yarinaoshi
(回復術士のやり直し)

17+ 12 анги

Кэяарү гэх хүү 16 насны төрсөн өдрөөрөө "Анагаагч Баатар" хэмээн цол хүртэнэ. Гэвч чадвараасаа болон бусдын хараан дор ашиглуулна. Анагаах чадвар нь бусад бүхий л чадваруудаас хамгийн хүчтэй гэдгийг мэдсэн ч хэтэрхий хожимдсон байв. Тиймээс Кэяарү дөрвөн жилийн өмнөх рүү буцан дахин шинээр эхэлж өшөөгөөө авахаар шийднэ.


Image 24 / 24

Tate no Yuusha no Nariagari
(盾の勇者の成り上がり)

13+ 24 анги

Дайн дажин, эзлэн түрэмгийллээр дүүрэн Мелромарк хэмээх хаант улсад нэгэн домог байдаг: "Илд, жад, нум сум, бамбай агссан дөрвөн баатар гарч ирснээр энэхүү эзэнт улс аврагдана" гэлцдэг. Ертөнцийн хүч чадлыг тэнцвэржүүлэхийн тулд эдгээр 4 баатрыг орчин үеийн Япон улсаас дуудаж ирүүлдэг бөгөөд отакү Наофүми Иватани нь "Бамбайт Баатар" хэмээх нэр хүндтэй цолыг хүртдэг. Гэсэн ч...


Нэконууд зөвлөж байна: Yuru Camp үзсэн сэтгэгдэл + Yukino-н бодол

2 жилийн өмнө


Долоо хоног бүрийн НэкоТоймдоо бид нэг анимэ/киног үзэхийг зөвлөж, сэтгэгдлээ хуваалцахаар болсон бөгөөд энэ удаагийн тоймоор Нэконуудын гол мотор Юүкино маань өөрийн орчуулсан Yuru Camp хэмээх анимэг үзсэн сэтгэгдлээ хуваалцсан билээ. Тухлан сууж шимтэн уншаарай ^^

Yuru Camp (Laid-Back Camp) 

За юуны түрүүнд #SpoilerAlert-ээ биччихье даа.

Анимэ үзэх бол: https://nekosubs.net/nekos/yuru-camp шүү.

2.24нд болсон Anime Trending Awards 2018 -ийн "Оны шилдэг анимэ" төрөлд өрсөлдөн 7-р байранд орсноос гадна, гол дүрүүд болох Шима Рин болон Кагамихара Надешико нар шилдэг эмэгтэй дүрд өрсөлдсөн байгаа.

 

Ер нь л эрэгтэй хүн гардаггүй анимэ даа. Хааяа нэг хальт дэлгүүрийн эзэн энэ тэр болж л гарна уу гэхээс. Нээх сайхан тайвширмаар анимэ, дуу нь хүртэл. Яг энэ review-г бичээд сууж байхдаа ч дуунуудыг нь сонссоор л. Аяллын тухай анхан шатны мэдлэг ч олоод авчихна. Анх орчуулахынхаа өмнө үзэж байхад ая явангаа байгалын үзэсгэлэнтэй төрхийг харуулж байгаа хэсэг үнэхээр сэтгэл хөдөлгөж чадсан. Энийг 1080р гээр үзэхгүй бол алдас болно л гэж бодсон./Анзаарсан бол анги болгоны зураг дээр тэр хэсгүүдийг нь оруулж өгсөн байгаа./ Энэ хэсгүүдээс гадна төгсгөлийн анги дээр гардаг ирээдүйгээ төсөөлсөн нь их таалагдсан, Надешико майхантай нисэж ирдгийг эс тооцвол. Яг гарж байхад нь орчуулсан бол өлбөрөөд үхцэн байхгүй юу, ямар азаар амралтаараа орчуулсан юм.

 

 

Миний хувьд хамгийн таалагдсан анги нь 5-р анги байсан. Надешико, Рин хоёрын дарсан зургуудыг нийлүүлээд харуулсан хэсэг сэтгэлийн минь чавхдасыг хөндсөөн. Аая сүртэй тэ. Гэхдээ үнэн шүү.

 

За дүрүүдийг нь товчхон дурдаад явчихъя:

 

Кагамихара Надешико – Ёроолгүй ходоод, идэхийг ч үзүүлж өгнө шүү дээ, гүэ мөн амтархан иднэ гээч. Хоол хийхдээ ч гарамгүй. Бас тэр хааяа хааяа эмээгийн дүрд тоглох нь их таалагдсан. Үнэхээр өхөөрдөм дүр.

 

 

Шима Рин – Энэ охиныг дөнгөж ахлах сургуулийн сурагч гээд бод доо, тийм хол аялахаар яваад л мундаг охин шүү нээрээ. Саито-той чатладаг хэсгүүд нь хөгжилтэй шүү.

 

 

Огаки Чиаки – ГАКлубын дарга, шуналтай гар шүү. Түлээ үнэгүй гэхээр нь яасныг нь хараа биз. Энэ хэдийн эхний аялал ч хөгтэй юм болсон шүү.

 

 

Инүяма Аои – Худалч, том гөх, нэг тийм бусдыгаа бодвол том хүн шиг санагдсан.

 

 

Саито Эна – Залхуу, унтах дуртай, хүн амьдралынхаа 1/3-г унтаж өнгөрөөдөг бол Саито-гийн хувьд эсрэгээрээ. Саито-г яаж Чикүва-гүйгээр төсөөлөх билээ дээ. Тэр тусгай анги дээр гардаг дуу нь их таалагдсан.

 

 

Анимэ кино болон 2-р улирал нь гарч магадгүй юм шиг байна лээ. Гарвал мэдээж Нэко-гоос. Тэгээд боломжтой бол 1080р-гээр үзээрэй гэж зөвлөе.

 

 

 

 

 

Бэлтгэсэн: Yukino
Хянасан: Kana