Nekosubs (猫サブソ) - Хадмал орчуулгын баг
Image 12 / 12

Kaifuku Jutsushi no Yarinaoshi
(回復術士のやり直し)

17+ 12 анги

Кэяарү гэх хүү 16 насны төрсөн өдрөөрөө "Анагаагч Баатар" хэмээн цол хүртэнэ. Гэвч чадвараасаа болон бусдын хараан дор ашиглуулна. Анагаах чадвар нь бусад бүхий л чадваруудаас хамгийн хүчтэй гэдгийг мэдсэн ч хэтэрхий хожимдсон байв. Тиймээс Кэяарү дөрвөн жилийн өмнөх рүү буцан дахин шинээр эхэлж өшөөгөөө авахаар шийднэ.


Image 24 / 24

Tate no Yuusha no Nariagari
(盾の勇者の成り上がり)

13+ 24 анги

Дайн дажин, эзлэн түрэмгийллээр дүүрэн Мелромарк хэмээх хаант улсад нэгэн домог байдаг: "Илд, жад, нум сум, бамбай агссан дөрвөн баатар гарч ирснээр энэхүү эзэнт улс аврагдана" гэлцдэг. Ертөнцийн хүч чадлыг тэнцвэржүүлэхийн тулд эдгээр 4 баатрыг орчин үеийн Япон улсаас дуудаж ирүүлдэг бөгөөд отакү Наофүми Иватани нь "Бамбайт Баатар" хэмээх нэр хүндтэй цолыг хүртдэг. Гэсэн ч...


Японд идэж болох хамгийн алдартай 13-н хоол

2 жилийн өмнө


Зарим нэгэн нь аль хэдийн толгойд нь бодогдоод эхэлсэн байх. Тиймээ, Японы хүн бүхэн мэдэх хоолыг сонирхоцгооё. Япон бол үнэхээр хосгүй хоолны урлагтай орон ба ихэнх хоол нь загас будаагаар хийгдсэн байдаг. Үүгээр танд Япон хоолны өөр өөр онцлог талуудыг харуулах болно.

 

1. Сүши/Сашими

Хамгийн эхэнд бараг хүн бүхний мэдэх Японы хамгийн алдартай хоол болох сүши болон сашими. Төрөл бүрийн мах, хүнсний ногоо, цагаан будаа, цуу ордог ба хэлбэрүүдээсээ хамаарч найрлага нь өөр өөр байдаг байна.

 

 

Сашимиг түүхий загасаар хийдэг ба ихэвчлэн халуун ногоотой будаа оролгүй ногоонуудаар хачирладаг байна. Ханзаар "刺身" гэж бичих бөгөөд эхний ханз нь "нуруу", хоёр дахь ханз нь "бие" гэсэн утгатай.

 

 

2. Рамэн

Та рамэн зардаг газар олохыг хүсвэл Японд энэ нь маш элбэг байдаг. Улаан буудайны гоймон болон олон төрлийн найрлага бүхий гахайн мах, шар буурцагны шөл, эсвэл мисо шөлнөөс бүрддэг. Энэ хоолны шөл нь гол цөм бөгөөд шөлнөөс нь хамаарч хоолны амт өөрчлөгддөг. Тухайн хоолыг зардаг газар тус бүр өөр өөр амтыг танд мэдрүүлэх ба та нэг хоолноос олон амтыг мэдрэх боломжтой.

 

 

3. Тэмпура

Тэмпура нь далайн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногоог бүрж иддэг японы шарсан зууш юм. Гэвч жигнэмгээр хийсэн тэмпура ч байдаг. Хүнсний ногооны хувьд бараг бүх ногоогоор хийж болдог ба хэмжээний хувьд 1-2 хазалт байдаг. Шарсан хэдий ч тослог зүйл танд барагтай л бол харагдахгүй болов уу даа.

 

 

4. Карэ райсү (будаа болон карри)

Японд хамгийн амархан хийж болох амттай хоол бол карэ. Зөвхөн будаа карри ордог ч олон төрлийн амтны сонголт байдаг. Каррины орцонд нь амтат төмс, сонгино, лууван ихэвчлэн байдаг ба өөрийнхөө дуртай ногоог ч нэмж болно. Махны хувьд үхэр, гахай, тахианы мах голчилж ордог. Халуун ногооны түвшинг нь ч та өөрөө сонгож болох бөгөөд зөөлхнөөс авхуулаад хоолой түлэм халуун ногоотой нь ч байдаг. Сонголтыг та л хийнэ.

 

 

5. Окономияаки

Энэ хоол нь гурил амтат төмс болон өндөгний зуурмаг юм. Та хүсвэл өөр ногоо ч нэмж болно. Ихэнх окономияаки нь сонгино, үхрийн мах, сам хорхой, хүнсний ногоо, бяслагийг зуурмагтаа нэмж холин хутгаад тосонд хайрж болдог. Японы зарим газруудад өөрөө хийж туршиж үзэхийг зөвшөөрдөг ба танд сонирхолтой эсвэл бага зэрэг хэцүү ч байж мэднэ.

 

 

6. Шабу Шабу

Шабу Шабу нь Японы халуун тогоо бөгөөд төрөл бүрийн ногоо, нарийн хэрчсэн мах, заримдаа гоймон ордог. Энэ хоолны бүх орцыг та өөрөө л найруулах бөгөөд яг л тогооч мэт санагдах болно.

 

 

7. Мисо шөл

Мисо шөлийг Япончууд ихэвчлэн өглөөнийхөө цайнд иддэг. Үүнд далайн ногоо, дүпү, хүнсний ногоо ордог бөгөөд 1-2 аяга будаатай хольж иддэг. Анх идэхэд сонин санагдах боловч дараагийн удаа амтшиж, танд үнэхээр амттай санагдана.

 

 

8. Яакитори

Энэ нь Японы жижиг зуушинд ордог. Тахианы махаар ихэвчлэн хийдэг ч үхэр, гахайн мах мөн ордог бөгөөд нэг ёсондоо махны цуглуулга юм. Сүмсэнд дүрж идэх ба түргэн хоолны төрөлдөө багтдаг.

 

 

9. Онигири

Энэ бол японы хамгийн алдартай зууш юм. Та хаана ч, хэзээ ч идэж болох ба цаг хугацаа хомс үед өлсвөл та дэлгүүрээс ч худалдан авч идэж болно. Нэг ёсондоо онигири нь олон аргаар боловсруулсан будааны бөмбөглөг юм. Ганц будаа ч биш өөр олон төрлийн хачрыг дотроо багтаасан байдаг болохоор сонголт арвинтай.

 

 

10. Үдон

Улаан буудайгаар хийгддэг гоймон ба ажилчид, оюутнууд идэхэд тохиромжтой. Үдон хоолны газрууд хаа сайгүй байдаг бөгөөд Японд маш алдартай хоолнуудын нэг юм. Хүйтнээр болон халуунаар ч идэж болно.

 

11. Соба

Собаг сагаг гурилаар хийдэг бөгөөд гоймонд нь өнгө оруулдаг. Хямд бас амттай учир Япондоо их алдартай байдаг.

 

 

12. Гюдон

Гюдон нь үндэсэндээ өөр өөр найрлагатай байдаг ба энгийнээс гадна маш хямдхан. Та үдийн хоолондоо идэж болох ба мисо шөлтэй хамт амтархан идэх боломжтой. Хэмжээний хувьд жижиг, дунд, томоос сонгож болох ба үйлчилгээ нь маш хурдан. Таны өмнө 5 минутын дотор л авчирч өгнө.

 

 

13. Ногоон цай

Сүүлд нь таныг цайгүйгээр орхиж чадахгүй нь. Японд ногоон цай нь хамгийн алдартай ундаагаар сонгогддог бөгөөд цайны газрууд нь үргэлж нам гүм чимээгүй газар байрладаг. Ногоон цай дангаараа тан дээр ирдэггүй ба заавал чихэр дагалддаг. Япон амттанууд нь зүгээр нэг амттан биш Урлаг юм.

 

 

Бэлтгэсэн: Мари
Хянасан: Кана