Nekosubs (猫サブソ) - Хадмал орчуулгын баг
Image 12 / 12

Kaifuku Jutsushi no Yarinaoshi
(回復術士のやり直し)

17+ 12 анги

Кэяарү гэх хүү 16 насны төрсөн өдрөөрөө "Анагаагч Баатар" хэмээн цол хүртэнэ. Гэвч чадвараасаа болон бусдын хараан дор ашиглуулна. Анагаах чадвар нь бусад бүхий л чадваруудаас хамгийн хүчтэй гэдгийг мэдсэн ч хэтэрхий хожимдсон байв. Тиймээс Кэяарү дөрвөн жилийн өмнөх рүү буцан дахин шинээр эхэлж өшөөгөөө авахаар шийднэ.


Image 24 / 24

Tate no Yuusha no Nariagari
(盾の勇者の成り上がり)

13+ 24 анги

Дайн дажин, эзлэн түрэмгийллээр дүүрэн Мелромарк хэмээх хаант улсад нэгэн домог байдаг: "Илд, жад, нум сум, бамбай агссан дөрвөн баатар гарч ирснээр энэхүү эзэнт улс аврагдана" гэлцдэг. Ертөнцийн хүч чадлыг тэнцвэржүүлэхийн тулд эдгээр 4 баатрыг орчин үеийн Япон улсаас дуудаж ирүүлдэг бөгөөд отакү Наофүми Иватани нь "Бамбайт Баатар" хэмээх нэр хүндтэй цолыг хүртдэг. Гэсэн ч...


Такэүчи Марияа - 竹内 まりや

2 жилийн өмнө


Одоо 63-н настай бөгөөд тэрбээр j-pop, soul, disco урсгалаар уран бүтээлээ туурвин гаргадаг. Дуучин, хөгжмийн зохиолч, дууныхаа үгийг өөрөө бичдэг. Дуу дуулахаас гадна тэрээр төгөлдөр хуур, гитар тоглож чаддаг. Такэүчи нь Хикава мужийн Тайша хотод 1955 оны 3 дугаар сарын 20-нд төрж өссөн ба тэр ахлах сургуулиа АНУ-д сурч өнгөрүүлсэн. Түүний хөгжмийн карьер 1978 онд Кэйо Их Сургуульд суралцах явцад эхэлсэн бөгөөд анхны цомог нь "Modotte-Oide, Watashi no Jikan" (Буцаад ирээч, цаг хугацаа минь) гэсэн нэрээр гарч байжээ. 

 

 

Түүний 1979 оны “September” болон 1980 оны "Fushigi na Piichi Pai" гэсэн тус тус синглүүд нь хит болж байсан. Түүний цомгийн борлуулалтын нийт дүн 2006 онд 16 сая давсан бөгөөд 1994 онд эмхэтгэн гаргасан “Impressions” гэх цомог нь Япондоо 3 сая гаруй борлуулагдаж, хамгийн их зарагдсан цомгоор шалгарсан юм. Түүний нөхөр нь хөгжимчин Тацури Яамашита бөгөөд тэд нэг охинтой юм. 1982 онд жирэмсэн болж түр хугацааны завсарлага авсан ба 1984 онд эргэн ирэлт хийж цомгийнхоо ихэнх дууны үг аяыг өөрөө бичиж, найруулж, цомог гарсан даруйдаа ихэнх дуу нь японы Oricon chat-ийг тэргүүлсэн байдаг байна.

 

Бэлтгэсэн: Мари
Хянасан: Кана