Nekosubs (猫サブソ) - Хадмал орчуулгын баг
Image 24 / 24

Tate no Yuusha no Nariagari
(盾の勇者の成り上がり)

13+ 24 анги

Дайн дажин, эзлэн түрэмгийллээр дүүрэн Мелромарк хэмээх хаант улсад нэгэн домог байдаг: "Илд, жад, нум сум, бамбай агссан дөрвөн баатар гарч ирснээр энэхүү эзэнт улс аврагдана" гэлцдэг. Ертөнцийн хүч чадлыг тэнцвэржүүлэхийн тулд эдгээр 4 баатрыг орчин үеийн Япон улсаас дуудаж ирүүлдэг бөгөөд отакү Наофүми Иватани нь "Бамбайт Баатар" хэмээх нэр хүндтэй цолыг хүртдэг. Гэсэн ч...


Image 24 / 24

Dororo
(どろろ)

17+ 24 анги

Нэгэн самурайн эзэн дайны ялалтын төлөө өөрийн дөнгөж төрсөн нялх хүүгийнхээ дөрвөн мөч, эрхтнүүдийг нь дөчин найман чөтгөрт тахижээ. Гэвч хөөрхий хаягдсан хүүг нэгэн домч амь оруулж, балар эртний зэвсэглэлтэй хиймэл эрхтэн суулгаснаар тэр чөтгөрүүдээс өөрийн эрхтнүүдийг эргүүлэн авч, эцэгтэйгээ уулзахаар зам шулууддаг. Тэрээр замдаа Япон улсын хамгийн шилдэг хулгайч гэдгэх...


Нэкосабс дахь хамгийн 'дутуу үнэлэгдсэн' 10 хайр дурлалт анимэ

2 сарын өмнө


Зиа энэ удаагийн жагсаалтаар Нэко дахь хэн бүхний үзэж байгаагүй, хамгийн бага үзэлттэй хэдий ч MyAnimeList (MAL) дээрх чамгүй өндөр үзэлттэй анимуудыг хүргэж байна. Хэдийг нь үзсэн байна?

10 дугаарт:

Нэр: Борооны дараах хайр (恋は雨上がりのように)
Товч нэр: After the Rain
Ангийн тоо: 12
Төлөв: Гарч дууссан
Студи: Wit Studio
Эх сурвалж: Манга
Үргэлжлэх хугацаа: 22 минут
Төрөл: Хайр дурлал, Сэйнэн
MyAnimeList үнэлгээ: 7.61 (52,216 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 1361
Nekosubs дахь үзэлтийн тоо: 3000
Насны ангилал: 13-аас дээш насныханд
Орчуулсан: Misheel
Хянасан: Misheel
Товч танилцуулга: Ахлах сургуулийн сурагч Акира Тачибана, сургуулийнхаа хөнгөн атлетикийн клубд явдаг байсан ч гэмтэл авсныхаа дараагаар өмнөх шигээ сайн гүйж чадахаа больдог. "Гарден" гэх гэр бүлийн ресторанд цагийн ажил хийх ба үйлчлүүлэгчдээ сайхан сэтгэлээр ханддаг 45 настай менежер Масами Кондо-д сэтгэл нь татагдана. Хамт ажиллаж байгаа тэдний нэгнээ гэх сэтгэл ч нэмэгдсээр. Эцэст нь Акира түүнд сэтгэлээ илчлэхээр шийднэ, тэгээд юу болох бол?
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/koi-wa-amaegari-no-you-ni

9 дүгээрт:

Нэр: Special A (スペシャル・エー)
Ангийн тоо: 24
Төлөв: Гарч дууссан
Студи: Gonzo, AIC
Эх сурвалж: Манга
Үргэлжлэх хугацаа: 24 минут
Төрөл: Инээдмийн, Хайр дурлал, Сургууль, Шоүжо
MyAnimeList үнэлгээ: 7.69 (122,290 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 1156
Nekosubs дахь үзэлтийн тоо: 2038
Насны ангилал: 13-аас дээш насныханд
Орчуулсан: Kana
Хянасан: Kana
Товч танилцуулга: Ханазоно Хикари нь үргэлж энгийн хүний хийж чадахгүйг хийсээр ирсэн хөдөлмөрч, авьяаслаг нэгэн. Бага байхдаа Хикари өөрийг нь хэн ч ялж чадахгүй гэж боддог байсан - Такашима Кэйтэй уулзах хүртэл шүү дээ. Хикари Кэйд анх удаа ялагдсанаас хойш удаа дараалан өрсөлдөөнд дуудсан ч ялагдсаар л байдаг бөгөөд хэзээ нэг өдөр Кэй-г ялна гэж өөртөө зорилго тавьдаг. Зорилгодоо хүрэхийн тулд Хикари Кэйтэй хамт Хакүсэнкан Академид орж сургуульдаа эхний 2-т жагссанаар, зөвхөн шилдэг 7 сурагчдын л ордог Special A ангид хуваарилагдана. Кэйг зөвхөн өрсөлдөгчийн нүдээр хардаг Хикари түүний сэтгэлийг анзаарч харах болов уу? Special A ангийнхны дундах нөхөрлөл, өрсөлдөөн, хайр дурлал хэрхэн өрнөх бол?
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/special-a

8 дугаарт:

Нэр: Is It Wrong to Try to Pick Up Girls in a Dungeon? (ダンジョンに出会いを求めるのは間違っているだろうか)
Товч нэр: DanMachi
Ангийн тоо: 13
Төлөв: Гарч дууссан
Студи: J.C.Staff
Эх сурвалж: Хөнгөн роман
Үргэлжлэх хугацаа: 24 минут
Төрөл: Тулаан, Адал явдал, Инээдмийн, Фантаз, Хайр дурлал
MyAnimeList үнэлгээ: 7.81 (416,884 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 886
Nekosubs дахь үзэлтийн тоо: 3534
Насны ангилал:13-аас дээш насныханд
Орчуулсан: Nautikk
Хянасан: Nautikk
Товч танилцуулга: Гяндан гэдэг нэрээрээ алдартай Орарио гэх замбараагүй хотод үйл явдал эхэлнэ. Нэг өдөр Минотаурууд Бэлл Кранэл гэх адал явдал хайгч залуу руу дайрах ба түүнийг бэртэхээс хамгаалж Аиза Валлэнштэн гэх өндөр зэрэглэлийг адал явдал хайгч эмэгтэй тусласнаар үйл явдал эхэлнэ.
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/danmachi-is-it-wrong-to-try-to-pick-up-girls-in-a-dungeon

7 дугаарт:

Нэр: Paradise Kiss
Ангийн тоо: 12
Төлөв: Гарч дууссан
Студи: Madhouse      
Эх сурвалж: Манга
Үргэлжлэх хугацаа: 24 минут
Төрөл: Амьдралд ойрхон, Инээдэм, Драм, Хайр дурлал, Жосэй
MyAnimeList үнэлгээ: 7.89 (56,773 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 730
Nekosubs дахь үзэлтийн тоо: 1327
Насны ангилал: 17-гоос дээш насныханд
Орчуулсан: Kana
Хянасан: Kana
Товч танилцуулга: Юүкари бол эцэг эхийнхээ үгийг дагадаг энгийн нэг ахлах сургуулийн сурагч. Тэрээр өөрийнхөө амьдралд эргэлзэж эхлэх үедээ Paradise Kiss гэх загвар зохион бүтээгчдийн багтай таардаг. Энэ баг нь удахгүй болох загварийн үзүүлбэртээ загвар өмсөгч хайж байсан бөгөөд Юүкариг авахаар болдог. Эхэндээ Юүкари тэднийг гаж хүмүүс гэж бодож байсан ч цагийн эрхэнд тэднийг сайн хүмүүс гэдгийг ухаардаг. Цаашлаад тэдний дүрэлзэж буй гал шиг мөрөөдөл нь Юүкарид өөрийнх нь амьдралыг утга учиргүй юм шиг санагдуулж, өөрийн гэсэн мөрөөдөлтэй байх хэрэгтэйг ухааруулдаг. Үйл явдал Юүкариг багт орж, багийн ахлагч Жорж-д дурласнаар үргэлжилдэг.
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/paradise-kiss

6 дугаарт:

Нэр: Plastic Memories (プラスティック・メモリーズ)
Ангийн тоо: 13
Төлөв: Гарч дууссан
Студи: Doga Kobo
Эх сурвалж: Original
Үргэлжлэх хугацаа: 24 минут
Төрөл: Шинжлэх ухааны уран зөгнөл, Драм, Хайр дурлал
MyAnimeList үнэлгээ: 8.01 (209,196 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 567
Nekosubs дахь үзэлтийн тоо: 2120
Насны ангилал: 13-аас дээш насныханд
Орчуулсан: Kana
Хянасан: Kana
Товч танилцуулга: Одооноос хэдэн жилийн дараа ирээдүйд хүн шиг харагддаг Android-ууд зохион бүтээгдэх болно. Харин Android үйлдвэрлэдэг компани болох SAI корпораци нь бусад моделуудаас онцлог бүхий хүний зан араншин, сэтгэлзүйн хувирлуудыг илүү агуулсан Android болох Гифтиаг зохион бүтээдэг. Их сургуулийн элсэлтийн шалгалтад унаад 18 настай Цүкаса Мизүгаки SAI корпорацид ажлын байртай болдог бөгөөд Цүкасагийн салбар хугацаа нь дуусах гэж байгаа Гифтиануудыг устгах даалгавартай байв. Харин Цүкаса Isla хэмээх хүмүүст цай хийж өгөхөөс өөр ажил хийж үзээгүй эмэгтэй Гифтиатай хамт ажиллах ёстой болдог.
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/plastic-memories

5 дугаарт:

Нэр: Kokoro ga Sakebitagatterunda. (心が叫びたがってるんだ。)
Товч нэр: Kokosake
Ангийн тоо: 1
Төлөв: Гарч дууссан
Студи: A-1 Pictures
Эх сурвалж: Original
Үргэлжлэх хугацаа: 1 цаг 59 минут
Төрөл: Драм, Хайр дурлал, Сургууль
MyAnimeList үнэлгээ: 8.12 (74,757 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 422
Nekosubs дахь үзэлтийн тоо: 3280
Насны ангилал: 13-аас дээш насныханд
Орчуулсан: Kana
Хянасан: Kana
Товч танилцуулга: Жүн бол юм ярьж чаддаггүй охин. Хэдийгээр тэр бага байхдаа жаргалтай, өөдрөг, хэтэрхий чалчаа байсан ч бодлогогүй зүйл хэлсэнээс болж гэр бүлээ сүйрүүлдэг. Тиймээс нэг өдөр түүн дээр өндөгний дагина ирж дахиж бусдыг зовоохгүйн тулд түүнийг ярьж чадахааргүй болгодог. Энэ таагүй явдлаас болж Жүн харанхуйн дунд амьдарсаар ирсэн. Харин нэг өдөр түүнийг Нийгэмлэгийн Холбоо"-ны гишүүн болгох санал ирдэг бөгөөд түүгээр ч зогсохгүй мюзикл-н гол дүр болохоор шийдэгдсэн байдаг... (Үргэлжлэлийг киноноос...)
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/kokoro-ga-sakebitagatterunda

4 дүгээрт:

Нэр: ReLIFE
Ангийн тоо: 13
Төлөв: Гарч дууссан
Студи: TMS Entertainment
Эх сурвалж: Вэб манга
Үргэлжлэх хугацаа: 23 минут
Төрөл: Амьдралтай ойрхон, Хайр дурлал, Сургууль
MyAnimeList үнэлгээ: 8.13 (268,969 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 411
Nekosubs дахь үзэлтийн тоо: 3142
Насны ангилал: 13-аас дээш насныханд
Орчуулсан: Kenzo
Хянасан: Kenzo
Товч танилцуулга: Каизаки Арата гэх 27 настай залуу ажлаасаа гарснаас хойш ямар ч ажилд тэнцэхээ больсон. Түүний амьдралд ReLife судалгааны байгууллагын ажилтан Ёоакэ Риёо гэх нэгэн гарч ирэх ба Каизаки Аратад нэг жилийн хугацаанд гадаад төрхийг нь 17 настай болж харагдуулах эмийн туршилтанд орох санал тавина. Ингэснээр тэр дахин нэг удаа ахлах сургуулийн сурагчийн амьдралаар амьдрах болно.
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/relife

3 дугаарт:

Нэр: Nagi no Asukara (凪のあすから)
Товч нэр: NagiAsu
Ангийн тоо: 26
Төлөв: Гарч дууссан
Студи: P.A. Works
Эх сурвалж: Original
Үргэлжлэх хугацаа: 23 минут
Төрөл: Драма, Фантаз, Хайр дурлал
MyAnimeList үнэлгээ: 8.20 (149,391 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 330
Nekosubs дахь үзэлтийн тоо: 2224
Насны ангилал: 13-аас дээш насныханд
Орчуулсан: Anirex баг
Хянасан: Anirex баг
Товч танилцуулга: Эрт дээр үед хүмүүс далайд амьдардаг байжээ. Тэдний биед Эна гэх загасны хайрстай төстэй зүйл байдаг бөгөөд үүний тусламжтай усанд амьсгалж, амьдарч болдог аж. Гэсэн ч зарим хүмүүс эх газар дээр амьдрахыг хүсч далайгаар гаран Энагаа алдаж, хүн төрөлхтөн хоёр хуваагдах болсон юм. Багын найзууд болох Хикари Сакишима, Макана Мүкаидо, Канамэ Исаки гэх ахлах сургуулийн сурагч нарын тухай түүх өгүүлэгдэнэ.
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/nagi-no-asukara

2 дугаарт:

Нэр: Doukyuusei (同級生)
Ангийн тоо: 1
Төлөв: Гарч дууссан
Студи: A-1 Pictures
Эх сурвалж: Манга
Үргэлжлэх хугацаа: 1 цаг
Төрөл: Амьдралтай ойрхон, Хайр дурлал, Сургууль, Шоүнэн хайр
MyAnimeList үнэлгээ: 8.38 (41,044 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 178
Nekosubs дахь үзэлтийн тоо: 2052
Орчуулсан: Kana
Хянасан: Kana
Товч танилцуулга: Сажоү Рихито бол элсэлтийн шалгалтаар бүх хичээлүүд дээрээ төгс оноо авсан хүндэт сурагч. Харин Күсакабэ Хикарү хамтлаг хөгжимд гитар тоглодог бөгөөд охидын дунд алдартай нэгэн. Ингээд харахаар хэзээ ч мөр нийлэхгүй хоёр... Гэвч нэг өдөр Хикарү Рихитог удахгүй болох өдөрлөгийн дугаарт нь туслахыг санал болгосноор тэр хоёр дотносож эхэлдэг. Хичээлийн дараа уулзаж нэгнийгээ сонсож, хоолой нийлүүлэн дуулсаар бие биендээ сэтгэлтэй болно. (Үргэлжлэлийг киноноос...)
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/doukyuusei-movie

1 дүгээрт:

Нэр: No Game No Life: Zero (ノーゲーム・ノーライフ ゼロ)
Ангийн тоо: 1
Төлөв: Гарч дууссан
Студи: Madhouse
Эх сурвалж: Хөнгөн роман
Үргэлжлэх хугацаа: 1 цаг 46 минут
Төрөл: Тоглоом, Ер бус, Драм, Хайр дурлал, Фантаз
MyAnimeList үнэлгээ: 8.59 (154,119 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 77
Nekosubs дахь үзэлтийн тоо: 3178
Насны ангилал: 13-аас дээш насныханд
Орчуулсан: Kana
Хянасан: Kana
Товч танилцуулга: Энэ бол Сора Широ хоёр Тоглоомын тавцан дахь ертөнцөд ирэхээс 6000 жилийн өмнөх түүх. Тэнгэр газрыг донсолгосон дайн дэгдэж, гариг эрхэс сүйрч, хүн төрөлхтөн устаж үгүй болох аюултай нүүр тулсан үед Рикү гэх нэгэн залуу хүмүүсийг удирдан маргаашийн төлөө тэмцэнэ. Нэг өдөр Элфүүдийн орхигдсон хот балгас дунд Рикү хүний сэтгэл зүрхийг ойлгохыг зорьж буй Шүви гэх "Экс-машин"-тай таарснаар адал явдал эхэлнэ.
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/no-game-no-life-zero

 

Бэлтгэсэн: Kaiki & Kana