Nekosubs (猫サブソ) - Хадмал орчуулгын баг
Image 24 / 24

Tate no Yuusha no Nariagari
(盾の勇者の成り上がり)

13+ 24 анги

Дайн дажин, эзлэн түрэмгийллээр дүүрэн Мелромарк хэмээх хаант улсад нэгэн домог байдаг: "Илд, жад, нум сум, бамбай агссан дөрвөн баатар гарч ирснээр энэхүү эзэнт улс аврагдана" гэлцдэг. Ертөнцийн хүч чадлыг тэнцвэржүүлэхийн тулд эдгээр 4 баатрыг орчин үеийн Япон улсаас дуудаж ирүүлдэг бөгөөд отакү Наофүми Иватани нь "Бамбайт Баатар" хэмээх нэр хүндтэй цолыг хүртдэг. Гэсэн ч...


Image 24 / 24

Dororo
(どろろ)

17+ 24 анги

Нэгэн самурайн эзэн дайны ялалтын төлөө өөрийн дөнгөж төрсөн нялх хүүгийнхээ дөрвөн мөч, эрхтнүүдийг нь дөчин найман чөтгөрт тахижээ. Гэвч хөөрхий хаягдсан хүүг нэгэн домч амь оруулж, балар эртний зэвсэглэлтэй хиймэл эрхтэн суулгаснаар тэр чөтгөрүүдээс өөрийн эрхтнүүдийг эргүүлэн авч, эцэгтэйгээ уулзахаар зам шулууддаг. Тэрээр замдаа Япон улсын хамгийн шилдэг хулгайч гэдгэх...


Нэкосабс дахь ШИЛДЭГ 10 АНИМЭ жагсаалт

2 сарын өмнө


Зиа, энэ удаагийн мэдээллээрээ Нэкосабс дээрх хамгийн эрэлттэй мөн MyAnimeList (MAL) дахь хамгийн өндөр үнэлгээтэй анимуудыг хүргэе гэж зорилоо. Шинээр анимэ үзэж эхэлж байгаа, үзэх анимэ хайж байгаа хүмүүс юмыг яаж мэдэх вэ, гүйлгээд хараад үзээрэй ^^ 

10 дугаарт:

Нэр: Слаим болж дахин төрсөн нь (転生したらスライムだった件)
Товч нэр: Tensura
Ангийн тоо: 24
Төлөв: Гарч дууссан
Студи: 8bit
Эх сурвалж: Манга
Үргэлжлэх хугацаа: 23 минут
Төрөл: Фантаз, Шоонэн
MyAnimeList үнэлгээ: 8.22 (158,061 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 315
Nekosubs дахь үзэлтийн тоо: 101233
Насны ангилал: 13-аас дээш насныханд
Орчуулсан: Bel
Хянасан: Bel
Товч танилцуулга: 37 настай Сатоү Миками гэх залуу ямар ч өрнөлгүй нэгэн хэвийн амьдалтай ба найз охинтой байж үзээгүй нэгэн. Харамсалтай нь золгүй явдлаар өөрийн ертөнцдөө хутгалуулан нас барна. Хойд төрөлдөө зэргэлдээх ертөнцөд онцгой чадвартай Слаим болон төрснөөр түүний амьдрал орвонгоороо эргэнэ.
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/tensei-shitara-slime-datta-ken

 

9 дүгээрт:

Нэр: Бамбайт баатрын сэргэн мандалт (盾の勇者の成り上がり)
Ангийн тоо: 25
Төлөв: Гарч байгаа
Студи: Kinema Citrus
Эх сурвалж: Хөнгөн роман
Үргэлжлэх хугацаа: 24 минут
Төрөл: Фантаз, Адал явдал, Драма, Тулаан
MyAnimeList үнэлгээ: 8.28 (107,440 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 274
Nekosubs дахь үзэлтийн тоо: 103097
Насны ангилал: 13-аас дээш насныханд
Орчуулсан: Akashi
Хянасан: Kana
Товч танилцуулга: Дайн дажин, эзлэн түрэмгийллээр дүүрэн Мелромарк хэмээх хаант улсад нэгэн домог байдаг: "Илд, жад, нум сум, бамбай агссан дөрвөн баатар гарч ирснээр энэхүү эзэнт улс аврагдана" гэлцдэг. Ертөнцийн хүч чадлыг тэнцвэржүүлэхийн тулд эдгээр 4 баатрыг орчин үеийн Япон улсаас дуудаж ирүүлдэг бөгөөд отакү Наофүми Иватани нь "Бамбайт Баатар" хэмээх нэр хүндтэй цолыг хүртдэг. Гэсэн ч Наофүми өөрийгөө бусад баатруудаас хамгаагүй дорой "Домогт зэвсэг"-тэй гэдгээ олж мэднэ. Тэрээр өөрийн "Бамбай" болох домогт зэвсгээс өөр зэвсэг ашиглах боломжгүй гэдгийг ойлгодог. Тэгээд ч болсонгүй түүнийг өөрийнх нь зөвшөөрөлгүй өөр ертөнцөд дуудан ирүүлсэн улс түүнээс урваж, хэлс хэрэгт гүтгэснээр гэмт хэрэгтэн болгон, түүний талаар худал цуу үг тарааснаас болж ард иргэдэд үзэн ядагдах болно.Үзэн ядалтаар дүүрч өс санасан Бамбайт баатар энэ ертөнцөөс буцаж өөрийн явахын тулд домогт өгүүлснээр дайралтыг зогсоохоос өөр аргагүйд хүрнэ. Тэрээр өөрийн хүчээр домогт Бамбайт баатар болж сэргэн мандаж ертөнцийг аврах ёстой!
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/tate-no-yuusha-no-nariagari

 

8 дугаарт:

Нэр: Сүнсний түүх (化物語)
Товч нэр: Ghostory, Bakemono
Ангийн тоо: 15
Төлөв: Гарч дууссан
Студи: Shaft
Эх сурвалж: Хөнгөн роман
Үргэлжлэх хугацаа: 24 минут
Төрөл: Хайр дурлал, Ер бус, Нууцлаг, Цус сорогч
MyAnimeList үнэлгээ: 8.35 (406,709 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 202
Nekosubs дахь үзэлтийн тоо: 10270
Насны ангилал: 17-гоос дээш насныханд
Орчуулсан: Kaiki
Хянасан: Kana
Товч танилцуулга: Ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагч Арараги Коёоми цус сорогчийн дайралтаас Ошино Мэмэ-ийн тусламжтайгаар амьд гарчээ. Буцаад хүн болсон ч хурдан эдгэх, харанхуйд харах гэх мэт хүч чадалтай хэвээр үлдсэн тэрбээр найз болон ангийн дарга: Ханэкава Цүбасагийн тусламжтайгаар жирийн сурагч шиг амьдрахыг хичээж байна. Нэг ангийн сурагч болох Сэнжоүгахара Хитаги шатны хажуугаар унаж, Арараги түүнийг тосон авахад Сэнжоүгахарагийн бие ердийн бус хөнгөн байжээ. Сэнжоүгахара эсэргүүцсэн ч Арараги түүнд туслахаар шийдэж өөрийг нь аварсан Ошино-д ханддаг. Бакэмоногатари-д Арараги Коёоми бурхад болон чөтгөрүүдэд хорлогдсон хүмүүст хэрхэн тусалж буй талаар гарна.
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/bakemonogatari

 

7 дугаарт:

Нэр: Чөтгөрийн ангууч (鬼滅の刃)
Ангийн тоо: 26
Төлөв: Гарч байгаа
Студи: ufotable
Эх сурвалж: Манга
Үргэлжлэх хугацаа: 24 минут
Төрөл: Тулаан, Шоонэн, Чөтгөр, Ер бус, Түүхэн
MyAnimeList үнэлгээ: 8.47 (39,728 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 121
Nekosubs дахь үзэлтийн тоо: 41655
Насны ангилал: 17-гоос дээш насныханд
Орчуулсан: Akashi
Хянасан: Kana
Товч танилцуулга: Эрт дээр үеэс л яригддаг байсан, ойгоор тэнүүчилдэг хүн-иддэг чөтгөрүүдийн тухай домог. Үүнээс нь болоод тосгоны иргэд шөнийн цагаар гэрээсээ гардаггүй гэж. Домогт бас нэгэн түүх өгүүлэгддэг, шөнө дөлөөр цангасан чөтгөрүүдийг хяддаг чөтгөрийн ангууч байдаг тухай. Залуу Танжирод энэ бүх домог нүд ирмэхийн зуур бодит байдал болж хувирчээ. Эцэг нь нас барснаас хойш Танжирод ар гэрээ хоолтой залгуулах том үүрэг ноогддог. Гашуудалтай энэ явдал тэдний хувь тавиланг ээдрээтэй болгосон ч тэд аз жаргалтай аж төрдөг байв. Гэвч энэ дулаан мэдрэмж нэг л өдөр ор тас мартагдаж, түүний гэр бүл өлөн чөтгөрүүдийн хоол болжээ. Түүгээр ч зогсохгүй цор ганц амьд үлдсэн дүү Нэзүко нь чөтгөр болон хувирсан байв. Гэвч гайхмаар нь тэр яг л хүнийх гэмээр сэтгэл хөдлөл, бодолтой байлаа. Ийнхүү Танжиро чөтгөрүүдийг агнаж, дүүгээ буцаан хүн болгох замнал эхэлдэг.
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/kimetsu-no-yaiba

 

6 дугаарт:

Нэр: Дороро (どろろ)
Ангийн тоо: 24
Төлөв: Гарч байгаа
Студи: MAPPA
Эх сурвалж: Манга
Үргэлжлэх хугацаа: 24 минут
Төрөл: Тулаан, Шоонэн, Ер бус, Адал явдал, Түүхэн, Чөтгөр
MyAnimeList үнэлгээ: 8.48 (67,956 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 114
Nekosubs дахь үзэлтийн тоо: 71159
Насны ангилал: 17-гоос дээш насныханд
Орчуулсан: Okawari
Хянасан: Kana
Товч танилцуулга: Нэгэн ноён дайны ялалтын төлөө өөрийн дөнгөж төрсөн нялх хүүгийнхээ дөрвөн мөч, эрхтнүүдийг нь дөчин найман чөтгөрт тахижээ. Гэвч хөөрхий хаягдсан хүүг нэгэн домч амь оруулж, балар эртний зэвсэглэлтэй хиймэл эрхтэн суулгаснаар тэр чөтгөрүүдээс өөрийн эрхтнүүдийг эргүүлэн авч, эцэгтэйгээ уулзахаар зам шулууддаг. Тэрээр замдаа Япон улсын хамгийн шилдэг хулгайч гэдгэх өнчин хүүхэдтэй таарна.
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/dororo

 

5 дугаарт:

Нэр: Хогийн гахай бүжин сэнпаиг зүүдэлдэггүй (青春ブタ野郎はバニーガール先輩の夢を見ない)
Товч нэр: AoButa
Ангийн тоо: 13
Төлөв: Гарч дууссан
Студи: CloverWorks
Эх сурвалж: Хөнгөн роман
Үргэлжлэх хугацаа: 24 минут
Төрөл: Инээдэм, Хайр дурлал, Ер бус, Сургууль
MyAnimeList үнэлгээ: 8.49 (200,052 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 112
Nekosubs дахь үзэлтийн тоо: 29030
Насны ангилал: 13-аас дээш насныханд
Орчуулсан: Kallen
Хянасан: Kana
Товч танилцуулга: Номын санд бүжингийн костюмтай охин байна гэдэг боломжгүй зүйл. Харин Азүсагава Сакүта энэ үзэгдэлтэй таарсан юм. Энгийн ч нэг бүжин охин биш, Сакүтатай нэг сургуульд сурдаг телевизийн алдартай жүжигчин Сакүражима Май-сэнпай. Хүмүүс хэдэн өдрийн өмнөөс түүнийг гэнэт харж чадахааргүй болсон бөгөөд тэрбээр түүнийг нь нягталж үзэхээр номын санд ирсэн байв. Энэ нь нөгөө интернэтээр цуурхаад байгаа “Өсвөр Насны Синдром” мөн болов уу? Сакүта Майтай дотносохын тулд хэргийг судлахаар шийддэг. Гэтэл хэзээ ч төсөөлөмгүй үйл явдал болно.
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/bunny-girl-senpai

 

4 дүгээрт:

Нэр: Кагүяа-сама : Хайр бол дайн (かぐや様は告らせたい~天才たちの恋愛頭脳戦~)
Ангийн тоо: 12
Төлөв: Гарч дууссан
Студи: A-1 Pictures
Эх сурвалж: Манга
Үргэлжлэх хугацаа: 25 минут
Төрөл: Инээдэм, Сэтгэхүйн, Хайр дурлал, Сургууль, Сэинэн
MyAnimeList үнэлгээ: 8.51 (140,671 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 99
Nekosubs дахь үзэлтийн тоо: 38645
Насны ангилал: 13-аас дээш насныханд
Орчуулсан: Yukino
Хянасан: Yukino
Товч танилцуулга: Үндэсний хамгийн онц сурлагатай тэрээр "гоц ухаантан" гэгддэг Широганэ Миюүки нь Шүчиин Академийн сурагчдын зөвлөлийн дарга бөгөөд түүнийг түшиж орлогч дарга хийдэг нь үзэсгэлэнтэй, чинээлэг Шиномияа Кагүяа авхай. Тэд огт үерхдэггүй боловч сурагчид тэднийг төгс хос гэцгээдэг. Гэвч үнэндээ удаан хугацааны турш хамт байсны улмаар тэд нэгэндээ сэтгэлтэй болсон байдаг хэдий ч сэтгэлээ илчлэх нь "сул тал" гэж үзээд хэн нь ч сэтгэлээ илчилдэггүй. Тиймээс тэд элит сурагчид гэсэн нүүр царайгаа хамгаалж үлдэхийн тулд нэгнийгээ хүчээр "сэтгэлийг нь илчлүүлэх" гэж овжин заль мэх хэрэглэж эхэлнэ. Ийнхүү хайрын дайн эхэлж байна!
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/kaguya-sama-wa-kokurasetai-tensai-tachi-no-renai-zunousen

 

3 дугаарт:

Нэр: Чиний нойр булчирхаг идмээр байна (君の膵臓をたべたい)
Товч нэр: Kimisui
Ангийн тоо: 1
Төлөв: Гарч дууссан
Студи: Studio VOLN
Эх сурвалж: Роман
Үргэлжлэх хугацаа: 1 цаг 48 минут
Төрөл: Драма
MyAnimeList үнэлгээ: 8.63 (45,906 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 66
Nekosubs дахь үзэлтийн тоо: 10010
Насны ангилал: 13-аас дээш насныханд
Орчуулсан: Okawari
Хянасан: Kana
Товч танилцуулга: Сакүра цэцэгс дэлбээлж хараахан дуусаагүй 4 дүгээр сарын нэг өдөр. Хүмүүстэй харьцах ямар ч сонирхолгүй номын цагаан солиот эмнэлэгт нэгэн хаягдсан ном байхыг олдог. Нээгээд үзтэл "Үхэлтэй амьдрах" хэмээх гарчигтай гараар бичсэн өдрийн тэмдэглэл-ном байдаг бөгөөд энэхүү ном нь ангийнх нь алдартай, сэргэлэн цовоо Яамаүчи Сакүрагийх болохыг удалгүй олж мэддэг. Сакүра нойр булчирхайн эмгэгтэй бөгөөд амьдрах цаг бага үлдсэн гэх нууцаа түүнтэй хуваалцана.
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/kimi-no-suizui-wo-tabetai

 

2 дугаарт:

Нэр: Амлагдсан үлгэрийн орон (約束のネバーランド)
Ангийн тоо: 12
Төлөв: Гарч дууссан
Студи: CloverWorks
Эх сурвалж: Манга
Үргэлжлэх хугацаа: 22 минут
Төрөл: Шинжлэх ухааны уран зөгнөл, Нууцлаг, Аймшиг, Сэтгэхүйн, Триллер
MyAnimeList үнэлгээ: 8.74 (161,515 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 38
Nekosubs дахь үзэлтийн тоо: 49290
Орчуулсан: Kana
Хянасан: Kana
Товч танилцуулга: Греис Фиелд Хаус бол өнчин хүүхдэд зориулсан асрамжийн газар. Тэд эцэг эхгүй ч хамт тоглох ах дүүстэй, эелдэг сайхан "Ээжтэй" нэгэн том аз жаргалтай гэр бүл. Ялангуяа тэднийг 12 хүрэхээс өмнө үрчлүүлдэг тул тэнд нэг ч хүүхдийг гадуурхаж, үл тоодоггүй. Тэдний өдөр тутмын амьдрал нь ч энгийн: оюуны чадамжийн шалгалт өгснийхөө дараа өдөржингөө хүссэнээрээ тоглох.Тэдэнд дагах ёстой ганц л дүрэм бий: "Асрамжийн газрыг орхиж явахгүй байх". Гэвч нэг өдөр Эмма болон Норман хэмээх асрамжийн газрын хамгийн өндөр оноотой хоёр хүүхэд дүрмийг зөрчиж, санамсаргүй тохиолоор энэ бүх ертөнцийн аймшигт үнэнийг олж мэддэг. Харин одоо тэд овсгоо сэтгэхүй юугаа ашиглаж, хувь тавилантайгаа тэмцэхээс өөр аргагүй байдалд ордог...
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/yakusoku-no-neverland

 

1 дүгээрт:

Нэр: Мобын тэсрэлт 100 II (モブサイコ100 II)
Ангийн тоо: 13
Төлөв: Гарч дууссан
Студи: Bones
Эх сурвалж: Веб манга
Үргэлжлэх хугацаа: 23 минут
Төрөл: Тулаан, Инээдэм, Ер бус
MyAnimeList үнэлгээ: 8.96 (144,322 хүний өгсөн саналаар)
MyAnimeList дэх ранк: 18
Nekosubs дахь үзэлтийн тоо: 18944
Насны ангилал: 13-аас дээш насныханд
Орчуулсан: Orange
Хянасан: Kana
Товч танилцуулга: Мобын тэсрэлт 100 I анимэ-н хоёрдугаар бүлэг.
Үзэх линк: https://nekosubs.net/nekos/mob-psycho-100-ii

 

Зиа ийм байна. Цаашдаа анимэ үздэггүй найздаа санал болгох анимуудтай болсон гэж найдаж байна :3 

 

Мэдээллийг бэлтгэсэн: Yukino, Hasuki, Bel & Kana