Nekosubs (猫サブソ) - Хадмал орчуулгын баг
Image 24 / 24

Tate no Yuusha no Nariagari
(盾の勇者の成り上がり)

13+ 24 анги

Дайн дажин, эзлэн түрэмгийллээр дүүрэн Мелромарк хэмээх хаант улсад нэгэн домог байдаг: "Илд, жад, нум сум, бамбай агссан дөрвөн баатар гарч ирснээр энэхүү эзэнт улс аврагдана" гэлцдэг. Ертөнцийн хүч чадлыг тэнцвэржүүлэхийн тулд эдгээр 4 баатрыг орчин үеийн Япон улсаас дуудаж ирүүлдэг бөгөөд отакү Наофүми Иватани нь "Бамбайт Баатар" хэмээх нэр хүндтэй цолыг хүртдэг. Гэсэн ч...


Image 24 / 24

Dororo
(どろろ)

17+ 24 анги

Нэгэн самурайн эзэн дайны ялалтын төлөө өөрийн дөнгөж төрсөн нялх хүүгийнхээ дөрвөн мөч, эрхтнүүдийг нь дөчин найман чөтгөрт тахижээ. Гэвч хөөрхий хаягдсан хүүг нэгэн домч амь оруулж, балар эртний зэвсэглэлтэй хиймэл эрхтэн суулгаснаар тэр чөтгөрүүдээс өөрийн эрхтнүүдийг эргүүлэн авч, эцэгтэйгээ уулзахаар зам шулууддаг. Тэрээр замдаа Япон улсын хамгийн шилдэг хулгайч гэдгэх...


Нэконууд зөвлөж байна: Bunny Girl Senpai үзсэн сэтгэгдэл +Орчуулсан сэтгэгдэл + Kallen-ы бодол

4 сарын өмнө


Зиак, сайн байцгаана уу? Орчуулагч Kallen дэсү. Энэ удаагийн “Нэко зөвлөж байна” булангаар би өөрийн орчуулсан хоёр дахь анимэ, хэр баргийн хүн нэрийг нь чээжлээд байхааргүй гайхамшигт бүтээл дээр review хийх гэж байна.

 

 

The Pet Girl of Sakurasou гэх алдартай хөнгөн роман, манганы зохиолч болох Хажимэ Камошидагийн Seishun Buta Yarō (青春ブタ野郎) гэх хөнгөн роман сэдэвлэн CloverWorks студи 2018 оны 10-р сарын 4-нөөс эхлэн уг анимэг Seishun Buta Yarou wa Bunny Girl Senpai no Yume wo Minai нэртэйгээр нийтэд цацаж эхлэсэн билээ. Нийт 13 ангитай. Төрлийн хувьд Comedy, Romance, School, Supernatural, гэхдээ Кареееееееееенийнх нь санахад Slice of life байх ёстой байсан юм болов уу гэж бодож байна.

 

 

Гарч эхэлсэн цагаасаа Anime Trending-ийн 7 хоног бүрийн санал асуулгад тэргүүлж явсаар 2018 оны анимэ дундаа ч тэргүүлэн маш олон шагналын эзэн болсоор дууссан. Зиа тэгээд хүртсэн шагналуудыг нь эхнээс нь дурдвал “2018 оны Зохиолоо шилдэг дүрсэлсэн анимэ, Шилдэг романс анимэ, Шилдэг ер бусын анимэ мөн эхлэлийн дуу болох Kimi no sei нь шилдэг эхлэлийн дуу, гол дүрийн жүжигчин болох хайрт Май-сан маань шилдэг эмэгтэй гол дүр, түүгээр ч зогсохгүй Май-саны дуу оруулагч Сэто Асами шилдэг эмэгтэй дуу оруулагч-аар шалгаран, Сакута болон Май-сан нар шилдэг хосууд болж эцэст нь оны шилдэг анимуудын гуравдугаар байрт жагссан юм. Маш том амжилт. Тэгээд ч хүн бүрийн зүрхэнд хүрсэн гайхалтай төсөл болж чадсан гэдэгт итгэлтэй байна.

 

 

Зөндөө магтчихлаа хаха. Тэгэхээр одоо л үндсэн яриандаа орцгооё доо. Уг анимэ дээр гадуурхал, атаа хорслын үр дагаврыг “өсвөр насны синдром” гэх үзэгдлээр илэрхийлсэн бөгөөд түүнийгээ квант физикийн онол таамаглалуудаар илэрхийлж байв. Квантын онолуудыг макро биес дээр авч үзсэн нь анимэг ер бусын бөгөөд маш сонирхолтой болгож чадсан. Квант физикийн талаар ойлголттой болъё гэвэл уг анимэг үзээд, ТОМё БОДё гэх блог дээрх нийтлэлүүдийг уншчихсан байхад алзахгүй. Зиа тэгээд гол дүрийн залуу болох Азусагава Сакута-гийн синдромд өртсөн охидод хэрхэн тусалж байгаа, түүний үнэнч хайрын талаар мөн түүнийг ямар гайхалтай ах болохыг мэдмээр байвал үүнийг уншихаа түр зогсоогоод анимэгээ үзчихээд уншаарай. /Энд дарж үзнэ үү/ Сэтгэлд чинь хүрнэ/хүрсэн/ гэдэгт итгэлтэй байна. Мөн ирэх 6-р сард бүрэн хэмжээний кино нь гарах бөгөөд анимэ дээрээ тайлагдаагүй нэг нууц /Макинохара Шокогийн талаар/ задрах байх хэмээн тэсэн ядан хүлээж байна. За тэгээд анзаарсан бол төгсгөлийн дуунуудынх нь клип болон дуучид нь гарч буй үйл явдлаасаа шалтгаалаад солигдож байсан. Надад хамгийн их таалагдсан нь Футабагийнх.

 

Үүнээс хойш Спойл болж магадгүй зүйлсийн талаар бичнэ. Үзсэн хүмүүс нь уншинамз.

Хогийн гахай маань анимэний турш өөрийн сайн хүн болох Май-сан, кохай Кога, сайн найз, гоц ухаантан Футаба, Май-саны эцэг нэгт дүү болох Нодокад тусалсаар байсан. Гэхдээ миний бүх мэдрэмжүүдийг ил гаргаж чадсан хэсэг бол яах аргагүй өөрийн дүү Каэдэд тусалж, түүнтэй хөгжилдөж, түүний мөрөөдлийг биелүүлэхийн төлөө зүтгэж байсан хэсэг билээ.

 

Панда Каэдэгийн хүслийн жагсаалтыг биелүүлж буй хэсгүүд бол үнэхээр уйлуулах үедээ уйлуулж, догдлуулах үедээ догдлуулж байсан. Мөн миний ахтай болох мөрөөдлийг дахин сэргээсэн XD. Мэдээж дүүд нь тохиолдсон аймшигтай зүйлс ахад нь хүнд цохилт болсон нь тодорхой. Тиймээс ч тэр улам биеэ даасан, сайн ах байхын тулд хичээсэн байх.

 

 

За тэгээд Сакутагийн дүүгийнхээ төлөө хэрхэн хичээж байгааг хараад дурлаагүй хүн байхгүй биз. Тэгж явсаар сүүлийн анги дээр Кареееееееееееен нь гүн шоконд орсны улмаас нэг өдрийн дараа орчуулж гаргасан. Үнэндээ тэр үед Сакутагийн царайг дахиад харахаас үнэхээр айж байсан. Яг эморох гээд байсан юм. Одоо ч төсөөлөхөөс айж байна. Би Сакутагийн оронд байсан бол галзуурчих байсан байх. Маргааш дахиад хамт панда үзнэ ээ гээд л байж байсан охины бүтэн 2 жилийн дурсамж арчигдаж өмнөх дурсамж нь сэргээд... ярихад ч хүнд байна. Үзсэн хүмүүс миний мэдрэмжийг сайн мэдэрч байгаа байх. Анимэний зураглал ч хэтэрхий сайн зохицсон байсныг хэлэх үү, Сакутагийн мэдрэмжийг тултал нь мэдэрч байсан.

 

 

Эхний 2 анги дээр Май-саныг мартахгүй гэж хичээж байсан Сакутад нойрны эм өгөөд, маргааш нь Сакута түүнийгээ санан сургууль даяар сэтгэлээ илчилж Май-саныг бусдад эргэн сануулсан хэсэг дээр, ингээд л болоо юу өрнөл болохгүй байсан юм уу гэж бодсон ч олон шинэ дүрүүд гарч ирж анимэг илүү сонирхолтой болгосон. Тэгээд ч анимэ дуусан дуустал Май-саны гайхалтай тэвчээртэй зан чанар, шудрага шулуун байдал үнэхээр биширмээр байж чадсан. Гэхдээ л хогийн гахайтай байгаа цагт тэсгэл алдалгүй л яахав хаха. /Төрсөн өдрийг нь яаж мартаж зүрхлэв ээ, тэ/

 

Когагийн хэсэг үнэндээ нэг их таалаглаагүй ч түүнд атаархах сэтгэл төрсөн. Ядаж л эцэст нь сэтгэлээ илчилж чадсан шүү дээ.

Футабагийн хэсэг дээр яагаад ч юм нулимс гаргасанаа нуух юун. Миний гаргахыг хүсдэг ч чаддагүй мэдрэмжүүдийг гаргасан болохоор ч тэр юм уу. Уг төслөөс надад хамгийн их таалагдсан дүр. Тийм күүл байсан ч болоосой хаха. Эцэст нь бас л тэр сэтгэлээ илчилж чадсан. Үнэндээ хэтэрхий их атаархсан. Төслийн турш миний хайрласан эмэгтэй. 

Ингээд л суудаг үе байдаг шүү дээ.

Нодокагийн хувьд тийм ч сонирхол татам байж чадаагүй ч атаархах сэтгэлээ гээж, эгчтэйгээ халуун дотно харьцаа үүсгэж чадсанд нь үнэхээр их баяртай байгаа.

Image result for sakurajima body swap

Эцэст нь Макинохара Шоко бол оньсого хэвээр үлдсэн. Кинон дээрээ нууц тайлагдана гээд л хүлээж байя.

 

За тэгээд үзсэн сэтгэгдэл, таамаглалуудаа хуваалцаарай. Энэ хүртэл хүлээцтэй уншиж дуусгасан та нартаа хайртай шүү.

Бэлтгэсэн: Kallen
Хянасан: Kana