Nekosubs (猫サブソ) - Хадмал орчуулгын баг
Image 3 / 12

One Punch Man 2
(ワンパンマン)

17+ 12 анги

One Punch Man цувралын 2-р улирал дэсү.


Image 18 / 24

Tate no Yuusha no Nariagari
(盾の勇者の成り上がり)

13+ 24 анги

Дайн дажин, эзлэн түрэмгийллээр дүүрэн Мелромарк хэмээх хаант улсад нэгэн домог байдаг: "Илд, жад, нум сум, бамбай агссан дөрвөн баатар гарч ирснээр энэхүү эзэнт улс аврагдана" гэлцдэг. Ертөнцийн хүч чадлыг тэнцвэржүүлэхийн тулд эдгээр 4 баатрыг орчин үеийн Япон улсаас дуудаж ирүүлдэг бөгөөд отакү Наофүми Иватани нь "Бамбайт Баатар" хэмээх нэр хүндтэй цолыг хүртдэг. Гэсэн ч...


Нэконууд зөвлөж байна : Re:CREATORS үзсэн сэтгэгдэл + Орчуулсан сэтгэгдэл + Benma-н бодол

2 сарын өмнө


Долоо хоног бүрийн НэкоТоймдоо бид нэг анимэ/киног үзэхийг зөвлөж, сэтгэгдлээ хуваалцахаар болсон бөгөөд энэ удаагийн тоймоор Нэконуудын анхны төслөө орчуулсан Бэнма маань өөрийн орчуулсан Re:Creators хэмээх анимэг үзсэн сэтгэгдлээ хуваалцсан билээ. Тухлан сууж шимтэн уншаарай гэж байгаа ххэ ^^

 

 

За ингээд энэ удаагын яриагаа эхэлье даа. Анх би энэ анимийг авч байхад миний сонирхол нээх хөдлөөгүй л дээ. Яваандаа орчуулаад ирсэн чинь сэтгэлийг минь татаж фэн нь болсон цувралын маань нэг юмаа. Мэдээж энэ цуврал маань олон хүний хүлээлтийг авсан бөгөөд та бүхэн магадгүй надаас ч илүү мэдээлэлтэй байж магадгүй.

 

 

Анимэ ийн хувьд бусад тулаантай төрлийг бодвол хавь илүү шинэлэг зохиолтой санагдсан.  Мөн миний хувьд үзэгчдэд зөвлөхөд 2013, 2014 онд гарч байсан гоё анимүүд шиг онцгой мэдрэмж өгсөн цувралууд шиг сүүлийн үед мөн тэр мэдрэмжийг өгч чадах цуврал юм шиг санагдсан. Тийм болохоор энэ цувралыг үзээрэй гэж зөвлөе.

 

 

Анимэ ийн тухайд Action, Fantasy, Sci-Fi төрлийнх бөгөөд сүүлийн үед өөр ертөнцөд очдог цуврал ихээр гарч байгаа ч харин энэ цувралын тухайд эсрэгээрээ өөр ертөнцөөс манай дэлхийд ирдэг нь ерөнхий байдаг л зүйлийг эвдэж чадсан. Хэрвээ чиний зохиосон зохиолын дүрүүд бодит амьдрал дээр гарч ирвэл яах вэ? Гээд л сонирхолтой зүйлс их. Гарч ирсэн дүрүүд нь зүгээр нэг цаасан дээрх үгээр илэрхийлэгдсэн баатар биш тэд өөрийн гэсэн бодолтой бас чамд зориулж хэлэх үг байдаг гээд л боддоо.Ер нь бараг л тэд өөр зэрэглээ ертөнцийн бодит хүмүүс л гэсэн үг. Мөн сэтгэл өвтгөж,гуниглуулах зүйлс ч байгаа.

 

 

Гэхдээ би ийнхүү өөрийнхөө бодлоосоо хуваалцъя даа. (Энэ хэсэгт Спойл гарахыг анхааруулж байна!!) Цуврал маань 23 дүртэй бөгөөд 7 гол дүртэй байсан. Энэ цувралаас надад хамгийн их таалагдсан дүр бол Маганэ Чикүжоин байсан. Магадгүй миний бодлоор тэр энэ цувралын аврагч шиг санагдсан. Мэдээж хүн болгоны бодол өөр байх л даа. Мөн анимэ ийн онцлох хэсгүүд бол Алтаирын хуулбар буюу Сириус гарч ирдэг хэсэг мөн Төгсгөл хэсэг буюу Сэцүна гарч ирдэг хэсэг байсан.

 

 

Сүүлийн ангид бүх баатрууд зохиол уруугаа буцаж байхад Мэтеора өөрийн зохиол уруугаа буцаж чадахгүй нь нэг бодлын гунигтай ч гэсэн нөгөө талаараа яг гоё зохицуулж чадсан юм шиг санагдсан.

 

 

Энэ анимэ ийг үзсэнээр надад нэг бодол төрсөн гэхүүдээ ххэ, бид нар ч гэсэн зохиол бичвэл тэрний маань баатрууд ч бас бидэнтэй хэрвээ уулзах юм бол бодит хүн шиг л хэлэхийг хүссэн юм их байх байхдаа гээд л. Тийм болохоор зохиол бичихдээ дүрүүдийг нэг л бодит хүн шиг л төсөөлдөг болсон.

 

 

Мөн анзаарсан бол эхлэлийн дуу бас төгсгөлийн дуунууд маш гайхалтай байсан.

 

 

Миний зүгээс энэ анимэ ийг заавал үзэх жагсаалтандаа оруулаарай гэж зөвлөе.

https://nekosubs.net/nekos/recreators