15 жилийн өмнө нэг хүүхэд сургуулиа тараад хулгайлагдсан. Тэр үед бага сургуулийн 1-р ангид байсан Саэгүса Кэнто охиныг хулгайлах үед харсан байв. Хэд хоногийн дараа охиныг нас барсан байхыг олсон бөгөөд Мөрдөгч Оояама Такэши, Ивата Казүо нар хэргийг мөрдсөн ч хэрэгтнийг барьж чадаагүй. Цаг хугацаа өнгөрч Кэнто цагдаа нарт итгэхээ больдог. 15 жилийн дараа Кэнто өөрөө цагдаагийн оффицер, мөрдөн байцаагч болсон байдаг бөгөөд нэгэн өдөр станц олсноор өнгөрсөнд амьдардаг Мөрдөгч Такэшитай холбогддог. Тэрээр энэхүү хүйтэн хэрцгий хэргийг хамтдаа мөрдөж эхэлнэ.