Kamisama Hajimemashita (Kamisama Kiss) - Nekosubs.net

Kamisama Hajimemashita

(神様はじめました)

Comedy Demons Fantasy Romance Shoujo Supernatural

13 анги Дууссан 13+ TMS Entertainment 10/2/2012 1 анги 24 минут

Орчуулсан: Anikpop

Товч танилцуулга

Энэ нь 1-р улирал бөлгөө.

Ахлах сургуулийн сурагч Момозоно Нанами азгүй хувь тавилантай нэгэн. Тэрээр аав нь гэртээ үзэгддэггүй найгүй мөрийтэй тоглоомчин тул хамаг юмаа өрөнд тавиад алдчихдаг, орон байраа хүртэл. Тиймээс гэрээсээ хөөгдөөд гутарч явахдаа Нанами нохойд хөөгдөж байгаа хүнтэй таардаг бөгөөд түүнийг авардаг. Нанами түүнд нөхцөл байдлаа тайлбарлахад тусалсны хариу гээд түүнийг гэрт нь амьдрахыг зөвшөөрнө. Гэвч "гэр" гэсэн газар нь сүйрсэн хийд байхыг мэдээд явах гэтэл Нанами хийдийн хоёр сүнс болон Томоэ гэгч үнэгэн чөтгөрт баригчихдаг. Тэд анхандаа Нанамиг хийдийн бурхан Микагэтэй андуурсан боловч төд удалгүй тэд түүнийг Микагэгийн орлогч гэдгийг олж мэддэг.

Нанами ч эргээд орон гэргүй гудамжинд гарахын оронд Бурханы үүргээ сайн биелүүлэхээр зорьдог. Даанч догшин үнэгэн чөтгөр түүнд үйлчлэхийг хүссэнгүй. Томоэг өөрийнхөө үйлчлэгч болгох гэж ядсандаа Нанами түүнтэй санамсаргүй гэрээ байгуулчихдаг. Харин одоо тэд Бурхан, үйлчлэгчийн хувиар үүргээ биелүүлэх ёстой ч нэгэндээ дурлахгүй байж чадах болов уу...? 


Гарсан ангиуд