Огторгуйн олон гариг дунд хаягдсан Гранбелл хаант улсад Шики гэх хүү роботуудтай хамт амьдардаг байлаа. Гэтэл нэг өдөр Блү Гарден гаригаас Ребекка болон түүний муур Хаппи нар тэдний улсад зочилно. Зуун жилийн дараах Гранбелл хүрээлэнгийн анхны үйлчлүүлэгчид байлаа.
Шики анх удаа өөрөөсөө өөр хүнтэй уулзаж, найзууд болцгоов. Энэ хооронд роботууд бослого гаргаж, Шики Ребекка, Хаппи хоёртой хамт сансрын хөлгөөр нь зугтахаас өөр аргагүй болов. Ийнхүү тэдний огторгуйн адал явдал эхлэв.