Carole & Tuesday (Carole and Tuesday) - Nekosubs.net

Carole & Tuesday

(キャロル&チューズデイ)

Drama Music Romance Sci-Fi

24 анги Гарч байгаа 13+ Bones 4/11/2019 1 анги 24 минут

Орчуулсан: Kana

Товч танилцуулга

Хүн төрөлхтөн Марс гарагт шинэ хил хязгаар тогтоосноос хойш 50 жил өнгөрчээ. Үйлдвэрлэгдэж болдог бүхэн AI буюу хиймэл оюун ухаанаар бүтээгдэж, үйлчлүүлэгчид тэднийг нь хүлээж хэрэглэхээс өөрцгүй болсон цаг үе.

Нэгэн охин амьдардаг байлаа. Алба хэмээх томоохон хотын төвд цагийн ажил хийж хоолоо залгуулдаг тэрээр хөгжимчин болох хүсэлтэй. Түүнд үргэлж л ямар нэг зүйл дутагдаад байгаа юм шиг санагдана. Түүнийг Карол гэдэг. 

Нэгэн охин амьдардаг байлаа. Хэршэл хэмээх бяцхан хотхоны чинээлэг гэр бүлд төрсөн тэрээр хөгжимчин болох хүсэлтэй. Гэвч түүнийг хэн ч ойлгодоггүй. Түүнийг Tuesday гэдэг.

Тохиолоор энэ хоёр охин учирдаг. Тэд дуулахыг хүснэ. Тэд хөгжим зохиохыг хүснэ. Хамтдаа л байвал тэдэнд боломж байгаа юм шиг санагдана. Хоёулхнаа бяцхан давалгаа л үүсгэж чадах биз. Гэвч хэзээ нэг өдөр тэрхүү давалгаа томорч эхэлнэ...


Гарсан ангиуд