FAQ - Nekosubs (猫サブソ) - Хадмал орчуулгын баг

Та нар ер нь хэн юм бэ?

Яаж холбоо барих вээ?

Та нарт хайртай шүү! Хандив өгч болох уу?

Бид ч бас хайртай шүү! Болно оо, "энд" дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

[Анимэ нэр] хэзээ гарах вэ?

Ихэнхдээ хуваарийн дагуу гарна. Зарим үед оройтож, зарим үед эрт гаргаж ч болно. Гол нь нэхээд ямар ч өөрчлөлт гарахгүй, тиймээс битгий нэхээрэй гэж нэконууд нь зөндөө хэлдэг дээ.

Та нар [Анимэ нэр]-г орчуулах уу?

Үзэгчдийн хүсэлт гэхээсээ илүү орчуулагчдын хүслээр гаргадаг тул манай хэдийн нэг нь “Би авъя” гэхээс нааш баттай хариу хэлж чадахгүй нь дээ.

Та нар [Анимэ кино/OVA/Тусгай анги] орчуулахгүй юм уу?

Манайх анхнаасаа л гаргаагүй бол бараг гаргахгүй дээ. 100% орчуулагчдын сэтгэл санааны байдлаас шалтаална.

Nekosubs YouTube Channel-тай юм уу?

Yep. Нэкод хайртай бол, гоё дуунууд сонсмоор байвал "ийшээ" ороод SUBSCRIBE хийгээд, хонхон дээр нь дараарай.

Нээрээ яах гэж YouTube Channel нээсэн юм бэ?

Эхний ээлжинд орчуулсан дуунуудаа бүгдийг нь оруулна аа. Шинэ улирал тутамд гоё гоё эхлэл төгсгөлийн дуу орчуулж оруулдаг байтал хүмүүс сонсолгүй/харалгүй алгасах нь хайран санагдсан хэрэг. Тэгж байгаад та нарын төсөөлөөгүй зүйлсийг оруулах болно.

[Дууны нэр] орчуулаад өгөөч?

Чатаар мэдэгдээрэй. Бид жагсаалтандаа нэмчихнэ. Гол нь Япон бөгөөд гоё дуу байх хэрэгтэй.

Та нар ямар удаан юм бэ?

Аан.

Арай2 өдөрт нэг анги гаргаж болдоггүй юм уу?

*Санаа алдах* Үнэхээр ойлгохгүй байгаа бол тайлбарлая даа. Манайхаас гарч буй ихэнх анимууд нь тухайн улирлын шинэ анимэ бөгөөд Япондоо ч долоон хоногт нэг анги гардаг тул биднээс нэхээд ямар ч нэмэргүй. Бид ч бас өдөр шөнөгүй нэхэхээс чинь залхдаг тул гараад дууссан хуучны анимуудыг орчуулахдаа онцгой тохиолдол л биш бол бүгдийг нь дуусгачхаад бөөнддөг. Онцгой тохиолдол: Орчуулагч нь өөрөө тогтмол хуваарьтай өгөхийг зөвшөөрсөн үед/Тухайн анимэ хэтэрхий эрэлттэй байгаа үед

Тоглуулагч дээр дарахаар үзэж болохгүй юм, яах вэ? (Компьютерээр орж байгаа үед)

Тухайн анги манай серверээс эсвэл TIME SHARE дээрээс устсан байх магадлал өндөр. Бид зав гарсан үедээ болохгүй хэдийгээ засаад явчихна. Харин MEGA дээрх анимууд хэзээ ч устахгүй тул MEGA линк рүү нь ороод үзэж байгаарай.

Тоглуулагч дээр дарахаар үзэж болохгүй юм, яах вэ? (Утсаар орж байгаа үед)

Юуны өмнө: Фейсбүүкээс шууд манай линк рүү орсон бол тоглуулагч ажиллахгүй ээ. Хөтчөө солиод Google Chrome, Opera, Safari, Android Web Browser зэрэг өөр хөтчөөр nekosubs.net гэж ороод үзээрэй.

Хөтчөө солиод ч болохгүй байвал: MEGA татчих. (MEGA руу линк) Тухайн анги манай серверээс эсвэл TIME SHARE дээрээс устсан байх магадлал өндөр. Бид зав гарсан үедээ болохгүй хэдийгээ засаад явчихна.Харин MEGA дээрх анимууд хэзээ ч устахгүй тул MEGA линк рүү нь ороод үзэж байгаарай.

MEGA гэж юу юм?

Их гого юм бий. "Энд" дараад ойлгоно оо.

Танай олон групп дунд толгой эргэчих юм, ямар учиртай юм бэ?

Нэко хоёр групптэй: [Nekosubs] Хадмал Орчуулгын Баг; [Nekosubs] Шууд Үзэх.

[Nekosubs] Хадмал Орчуулгын Баг – Манай үзэгчдийн нийгэмлэг бөгөөд хэн бүхэнд нээлттэй. Өдөрт дор хаяж ордог 10 quality meme, 10 хогийн meme, дүрэм зөрчсөн замбараагүй спойл, хаа нэг багуудыг харьцуулсан оркжилт, Нэкогийн гаргалтуудыг “хаанаас үзэх үү” гэж сурагласан постуудыг тэсэж чадвал их нөхөрсөг, эерэг хүмүүс угтаж авна.

[Nekosubs] Шууд Үзэх – Фейсбүүк эрхтэй үзэгчиддээ зориулаад заасан нөхцөл нь бүрдсэн тохиолдолд гаргалтуудаа фейсбүүкд шууд үзэхээр оруулж байгаа. Орохын тулд хүсэлт явуулахад чинь ярайгаад гарч ирдэг 3 асуултанд хариулахад л болно доо.

Фейсбүүкд шууд үзэхээр оруулах нөхцөл гэдэг нь юу юм бэ?

Нэкогийн хуудсан дээр орсон оригнал пост нь ONGOING цуврал дээр 400 реакт, 60 шейр хүрсэн тохиолдолд, БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ КИНО/БҮХ АНГИ НЬ ОРСОН цуврал дээр 1000 реакт, 100 шейр хүрсэн тохиолдолд шууд үзэх группд оруулна аа.

Би яагаад групп олохгүй байгаа юм бэ? Яагаад юм бичиж болохгүй байгаа юм бэ?

Бан өгсөн байх.

Надад яагаад бан өгчхөв?

Дүрэм зөрчсөн/Бидний дургүйг хүргэсэн. Чатаар нөхцөл байдлаа тайлбарлаарай.

Та хэдтэй танилцмаар байна аа.

Яг одоо халуун цай хийж аваад, компьютерийнхаа ард/утастайгаа тухлаад аваарай. Уншихад бэлэн бол "ийшээ" ороод бидний ертөнцтэй танилц.