Бидний тухай - Nekosubs (猫サブソ) - Хадмал орчуулгын баг

Бидний тухай

Энэхүү баг нь 2018 оны 3-р сарын 10-нд Phantom-X, Aishiteru гэх хоёр багийн нэгдлээр бий болсон. Анх Phantom-X нь 8 хүний бүрэлдэхүүнтэй, Aishiteru 2 хүний бүрэлдэхүүнтэй 10-уулаа эхэлсэн ч, цагийн аясаар өсөн тэлж 31-үүлээ болжээ.

Нэко гэр бүл нь Япон соёлоор дамжуулан өөрсдийгөө хөгжүүлэхийн сацуу дуртай зүйлсээ бусдад түгээх хүсэл эрмэлзэлтэй хэсэг бүлэг залуусын нэгдэл юм. Nekosubs нь огт ашиг орлого олдоггүй, бүх үйл ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр тогтдог бөлгөө.

Тэгэхээр товчхондоо:

1. Бид бол fansub баг. Гаргаж буй бүх төслүүдээ өөрсдөө орчуулж, янзалж, хөрвүүлж оруулдаг. Хадмал хусдаггүй, хуулбарладаггүй.
2. Шинэ баг гэгддэг ч дор хаяж 2-6 жилийн туршлагатай хүмүүс бий.
3. Нэкогийн талаар бусдад хэлж болохгүй.
4. Нэкогийн талаар бусдад түгээж БОЛОХГҮЙ ШҮҮ.
5. "Энэ" бол манай Facebook хуудас.
6. Харин "энэ" манай YouTube Channel.
7. Фейсбүүк дээр бид зөвхөн өөрсдийн хуудсаараа харьцаж мэдээлэл түгээдэг. Мэдээллээ ч шалгаж, нягталж байж оруулдаг. Групп дээр байгаа бусад мэдээлэлд итгээд хэцүү дээ.
8. Групп гэснээс Нэко хоёр групптэй: [Nekosubs] Хадмал Орчуулгын Баг; [Nekosubs] Шууд Үзэх
9. Бид гаргалтуудаа зөвхөн вебсайт дээр, мөн шууд үзэх группдээ постолдог. Нэкогийн гаргалт өөр сайт эсвэл хуудсан дээр харагдвал, that’s shit.
10. Үндсэндээ TIME SHARE дээр гаргалтуудаа тавьдаг. Зав гарвал гаргалтуудаа MEGA дээр оруулаад явчихна, нэхээд нэмэргүй.
11. Харин нэгэнт MEGA дээр орсон бол хэзээ ч устахгүй, тийм болохоор сайт дээр тоглогдохгүй байгаа хэдийг MEGA руу нь ороод үзээрэй.
12. Гаргалтууддаа хоёр гурван давхар хяналт, karaoke, typeset, бас бус нэмэлт орчуулга, тайлбар оруулдаг нь бидний perfectionist зангийнх. “Удаан байна” гэж гоншигнохоо болиод өөр багаас үзэх чөлөөтэй.
13. Хмф, т-та нарын я-ямар сэтгэгдэл үлдээх бидэнд ямар ч х-хамаагүй, за?!
14. Нэко хаагдах хаа ч байсан юм.
15. Сонс залуу минь, бидний гаргалтуудыг наад 20 likes-тай хуудсан дээрээ оруулж болно оо. Гол нь өөрийгөө өмөөрөхдөө “Танай багийг илүү олон хүнд сурталчилж байна” гэж эргүүтэх л хэрэггүй.
16. Хандив авч байгаа. Гэхдээ 100% үзэгчиддээ буцаагаад зарцуулна; giveaway байдлаар, өдөрлөг зохион байгуулах гэх мэтээр.